Хайгуулч

2010-07-17

Сэтгэлгээ гэж юу вэ ?

Ангилал: сэтгэлгээ
Хуучин номнуудаа эргүүлж суутал "Сэтгэлгээ" гэсэн сэдэв бүхий сонины тасархай оллоо Философийн ухааны доктор Б.Б.......... гэдэг хүний нийтлэл байна. Уншихад илүүдэхгүй зүйл гэж үзээд гол санааг нь товч бихээр шийдлээ.

Хүмүүс 4 янз байдаг гэнэ. 1-рт нь Мэддэг мэддэгийгээ мэддэг хүн-түүнээс суралцах хэрэгтэй
2-рт нь Мэдэг мэддэгийгээ мэддэггүй хүн-түүнийг сэргээх хэрэгтэй
3-рт нь Мэдэггүй мэддэггүйгээ мэддэг хүн-түүнд юм зааж өгөх хэрэгтэй
4-рт нь Мэддэггүй мэддэггүйгээ мэддэггүй хүн-түүнийг илжиг гээд хөөж явуул              - Цэцэн үгээс иш татав-

     Хүн сэтгэж буйгаа ухамсралдгаараа амьтнаас ялгаатай. Тодорхой зарим мэдлэг оюун ухаан эерэг нөлөө үзүүлж түүнийг баталгаат теорем болгодог. Бидний сайн мэдэх хатуу логиктой математик, философи, шатар гэх мэт худал алхам бүр мухардалд оруулдаг энэ байдал нь сэтгэлгээг бүтээлч, шүүмжлэлтэй, хяналттай болгодог. Мэдлэгтэй гэж боддог хүн ихэвчлэн цээжилж мартаагүй байвал өөрийгөө мэдэж байна гэж боддог. Шалтгаант холбоогоор сэтгэдэг /Каузаль/ хүн хий цээжилж мэдээлэл олж авсан хүн хоёр ойлгоцоход хэцүү. Итгэх, мэдэх хоёр бол эср өөр үзэгдлүүд шашин эхлээд бурхан итгэ дараа нь түүнийг мэдэх болно гэдэг бол шинжлэх ухаан эхлээд мэд дараа нь итгэ гэсэн эрс тэс хоёр үзэл байдаг. Нам шашин манай оронд бараг ижил үйлчилж байна нам уул нь шинжлэх ухаантай ижил үзэлтэй баймаар байна. Эргэлзээ мэдлэгээс үүсдэг үндсэн суурь мэлэгтэй зөрчилдөж байвал эргэлзээ төрдөг. Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж гахдаггүй. Угаасаа тийм бай ёстой гэсэн тэнэг үзэл л байдаг. Тэд бол амьдархын тулд иддэггүй идэхийн тулд амьдардаг, хүн ямар ч гоё хувцас өмсөөд байгаагаасаа илүү сэтгэхгүй гэдэг бодол тэдний толгойд хэзээ ч буухгүй ээ. Бусдад харгдаж гайхуулахын тулд өмсдөг хүмүүс. Тэд юмны учрыг гаргаж хэлж өгхөөр үүнийг тайлбарлаад яадаг юм бэ мэдэж байна гэж өөрийгөө хуурдаг. Тэд утгагүй зүйлд баярлан хөөрч инээнэ мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас л тэр.
     Сайхан яридаг хүн бүр сайхан сэтгэдэг гэж үү ? Сайхан ярьж байгаа хүнийг сонсоод ямар ухаантай юм бэ гэх хүнийг олон юм аа. Үг сэтгэлгээ хоёр эрс өөр зүйл тиймээс хүмүүсийг үгний түвшинд хийгээд ойлголтын түвшинд ойлголцдог гэж хоёр ангилж болно. Үгээр илэрч буй сэтгэлгээ бол хамгийн бүдүүлэг сэтгэлгээ юм. Философи бол үгний эрэлд хатаж шаналсан ш,у гэжээ. Гэтэл амьдралд үгээр тоглож байдаг хүмүүс олон тэд ойлгоогүй зүйлээ ч сайхан яриж чаддаг. Ухаантай хүний хэдэн өдөр бодож олсон үгийг тэд энгийн яриандаа байнга хэрэглэж үгийн үнэ цэнийг алдагдуулдаг.
     Манай оронд ухаантан болж харагдах гэж ядаж байна тийм тийм оронд тийм доктор профессор академич цол зэрэг зүүж насаараа эрдмийн мөр хөөсөн ч бөөн юм цээжил хоосон онол ярина угаас зөв сэтгэж сураагүйгээс сурсан мэдсэн нь тудуу логик байхгүй бусдын сэтгэлгээг олж харна логикоор сэтгэнэ гэж байхгүй Тэдний хувьд маргаанд ялагч мэт сэтгэгдлийг бусдад төрөөлөэ л чухал байдаг. Тэд бусдад харагдах гэх амьсгалж амьдарч байдаг. Тэд өөрөө өөртөө нэг ч удаа зөв амьсгалж ч үзээгүй ээ. Тэд оюун ухаанд бус хүсэл сэтгэлдээ захирагддаг хүмүүс. Ийм хүмүүсийг хуурахад амархан тэдэнд бодит үнэнийг бус тэдний хүслийг, хүсч буйг нь хэлэхэд хангалттай "Хүн ахн монголд үүссэн Чингэс бол хэзээ ч байгаагүй суут хүн Монголын түүх хосгүй агуа Монгол хүн сэтгэлгээ дэлхий гайхагддаг, Монгол малын мах эм, таван толгой нүүрс дуусахгүй, Оюутолгойн алтаар дэлхийг худалдаж авч болно" эдгээр үгнүүд тэдний хувьд гайхалтай гол сэдвүүд тэдний ядмаг оюун ухаанд энэ нь Монголын ирээдүй гарах гарц гэнэ ээ. Түүндээ ном бичнэ гээч ном бол мөнгө л байхад сайхан зураг үнэтэй цаас чамин авахаас өөр аргагүй хэдэн ч хувь хэвлэж үнэгүй тарааж болно ийнхүү тархи угааж зураг радиогоор зогсоо зайгүй тэнэглэлүүд ярисаар ард түмэн нь дөжирч зугтана. Сүүлдээ тоохоо болжээ бүгд тархиа угаалгаж зарим нь тайван үхвэл л боллоо гэсэн бодолтой болжээ. Энд ийм орчин тэнэгүүд ялж ухаан муутай сүлжээ авилгал аалзний тор хэлэх ч муу үг үл олдох ийм нийгэм гэж үү. Ийм сэтгэлгээтэй хүмүүс арай ядан ойлгож авсан хагас дутуу ойлтоосоо үхэж хатан зуурч үүнийгээ үнэнч тууштай чанар намдаа үнэнч гэж дөвийлгөнө. Боол хүн гэдэг ерөөсөө сэтгэлгээ нь боол байдаг эзэн маань надаас илүү ухаантай эзний бодол хамгийн зөв гэсэн үзүэл энэ бол боолын үндсэн шинж шашинд ч тэр улс төр ч тэр. Харин боолын байдалд байна гэдэг бие маань боол байгаа ч оюун санаа нь тэндээс халиж илүүг сэтгэж байдаг. Зөв эрүүл сэтгэдэг хүн коммунизм фашизм хоёрт хэзээ ч датагдахгүй ээ энэ хоёрт эрүүл ухааны наад захын шүүмжлэл тавьж болдоггүй ээ манай өнгөрсөн үеийн оюунлаг толгой бүо ийм эрүүл шүүмж хэлсний бодсоны төлөө хэлмэгдэж монголын толгой сэтгэлгээний сор устаж тархигүй монгол коммунизм байгуулах гэж боол сэтгэлгээтэнгүүд л үлджээ. Би энэ боол сэтгэлгээтэнгүүдийн үргэлжлэл учир би тэнэг мөн ямар сайндаа сонины тасархай хуулж бичиж байх вэ дээ тэгэхдээ энэ сэтгэлгээнээс салах хүсэл эрмэлзэл байна энэ далд эрмэлзэл эрх чөлөөг нээх боломж бидэн манай дэлхийд байгаа нь аз юм даа. Сэтгэх эрх чөлөө либрализм хоёр салшгүй гэжээ би либрализм гэдэг үгийг ойлгодоггүй ээ ийм л боловсрол олж авсан байх юм. Нийгэм маань эрүүл ухаанаа алджээ магадгүй 99 хувь алдсан байх магад 100 хувь. Эрх чөлөө аяндаа зөрчилд хүрдэг ухаантай ухаангүй хоёрыг хүчээр адил амьдруулдаг нийгэм халаагаа өгчээ бид нийгэм хүн төрлөхтний хөгжлийн замаар л явж байна. Ядаж сонгуулын үед энэ нам тийм ийм үзлийг дэмждэг энэ нь тийм үзэл ийм ийм тодорхойлолттой гэдгээ үнэнээр нь дэлгээд ойлгуулчих тийм сонин сэтгүүл буянтан ч алга даа. Тархигүй монгол бүдэчсээр л хавцлын ирмэг ойртсоор л...... За за би тийм ч ухаантай хүн биш л дээ сонины тасархай дээр өөрийн үзлээсээ нэмчихлээ тийм ч их хадуурагүй байх гэж бодож байна уншвал сэтгэлдлээ заавал бичээрэй алдааг минь хэл засаж өгөөрэй өө нээрээ би их алдаатай бичдэг ээ яхав 1990 онд 1-р ангиас 6-р анги хүртэл монгол бичиж зааж байсан тийм болхоор алдаатай бичдэг юм д-т г солих гээд л зөндөө өршөөнө биз ээ...... 
 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2019-11-02 -

Бичсэн: Зочин
энийг бичигч үргэлжлүүлээсэй. ямар ч л байсан би уншсанд харамссангүй. Амжилт. Нэг зүйл хэлэхэд Коммунизм болон Шашин хоёр яг адил санагддаг. Хоёулаа шүтээнтэй, хоёулаа миссионоруудтай, хоёулаа баатруудтай гээд л. мэдээж коммунизмын онолч нар чинь есүст итгэдэг байсан гэх үү.
. Шууд холбоос

2016-10-10 -

Бичсэн: Svk
Тархиа угаалгаад амьдарч байгаагаа мэддэг ч гарах гарцаа ололгүй явсаар.
. Шууд холбоос

2016-03-12 -

Бичсэн: Зочин
Bas l hariultaa awj chadsangui.
. Шууд холбоос

2015-12-15 -

Бичсэн: Зочин
өршөөе дөө, таалагдлаа.
. Шууд холбоос

2015-12-15 -

Бичсэн: Зочин
дажгүй шүү
. Шууд холбоос

2014-09-01 -

Бичсэн: Z.Z (зочин)
goy boljee dahiad zaaval iim goy yum bigheerei
. Шууд холбоос

2013-02-27 -

Бичсэн: ДээДээ (зочин)
таалагдлаа,,,тийм шүү, мэдээллээ зөв сонгох мэдлэгээ боловсруулах гэдэг их чухал шүү... Би ч бас бодоод байгаа юм энд тэндээс халть мульт сонссон худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан мэдээлэлтэй хүн л байгаад байдаг. Тэгээд л тэрүүгээрээ л энд тэнд халтартуулж яриад л... ерөөсөө. Энэ яг хэн гэдэг философичийн нийтлэлээс иш татсан бээ? бүтнээр уншиж үзэх гэсэн юм аа
. Шууд холбоос

profile

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. xvv
Бичлэг: 5 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax